"Memphis Hustle" багийн эсрэг Ш.Энхийн-Од 12 оноо авч, баг нь хожлоо
Дэлхийд
Ш.Энхийн-Одын тоглож байгаа "NBA" хөгжлийн лигийн "Osceola Magic" багийн ээлжит тоглолт өнөөдөр /2026.11.11/ боллоо.
Эхний тоглолтод Ш.Энхийн-Од сэлгээнээс таван оноо, самбараас дөрвөн удаа бөмбөг авч, оновчтой дамжуулалт хоёр, хоёр удаа бөмбөг тасалж, нэг хаалт гүйцэтгэсэн статистиктайгаар баг нь 97:89 онооны харьцаагаар хожсон.
Харин өнөөдөр "Osceola Magic" баг "Memphis Hustle" багийг 101:98 харьцаагаар хожиж улирлын хоёр дахь хожлоо авлаа.
Өнөөдрийн тоглолтод тоглолтод Ш.Энхийн-Од сэлгээнээс 12 оноо, нэг самбар, нэг оновчтой дамжуулалт, хоёр хаалт гүйцэтгэв.