Дэлхийн цаг уурын байгууллагын 2027 оны хуанлийн гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
Дэлхийд
Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ) 2027 оны хуанлийн гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийг зарлалаа.
Энэ жилийн уралдаан “Your Weather, Your World” буюу “Таны цаг агаар, Таны дэлхий” сэдвийн дор зохион байгуулагдаж, цаг агаар, уур амьсгал, ус бидний амьдрал, байгаль орчин, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж буйг гэрэл зургаар илэрхийлэхийг зорьжээ.
Шалгарсан бүтээлүүдэд Кени болон АНУ-ын цөлийг дайран өнгөрөх шороон шуурга, хотын тэнгэрийг гэрэлтүүлэх аянга цахилгаан, Мадагаскарын эртний баобаб модод, мөн Антарктид, Мьянмар, Норвегид ажиглагдсан хэт халалт болон цаг агаарын үзэгдлүүдийн хүн ам, амьжиргаанд үзүүлж буй нөлөөг харуулсан гэрэл зургууд багтсан байна.
ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло онцлохдоо, гэрэл зураг нь цаг агаар, уур амьсгал, усны өөрчлөлт хүн төрөлхтний амьдрал, байгаль орчинд хэрхэн нөлөөлж буйг нэг агшинд хүчтэйгээр илэрхийлж, дэлхий ертөнцтэйгээ хэр нягт холбоотой амьдардгийг бидэнд сануулдаг хэмээн тэмдэглэжээ.