2027 онд дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-11-13 08:36:21

Мөн Монгол Улсын 3.5 сая иргэн, 220 мянган орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж бүрд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, ипотекийн зээл, жижиг дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл зэрэг төсвийн арга хэмжээгээр дамжуулан төсвийн бодлогыг хүргэхийг зорьсон гээд онцлох зохицуулалтаас дурдлаа.

Тухайлбал ирэх онд,

  • Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хүн амын орлогын албан татвар авахгүй. Энэ хэмжээгээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ.
  • 2026 онд төсвийн тодотголоор шийдвэрлэсэн суурь тэтгэвэр 2027 онд бүтэн жилээр олгогдож, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж ахмад настны халамжийн мөнгө 600 мянган төгрөг болж нэмэгдэж, үүнд 171 мянган иргэн хамрагдана. Мөн асаргааны тэтгэмж нэмэгдэнэ.
  • 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 10 хувь, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд 212 мянган төрийн албан хаагч хамрагдана.
  • Даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмийг Эрүүл мэндийн сангаас 100 хувь хөнгөлнө.
  • Ипотекийн зээлд 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэр татаж, 16 мянган иргэнд орон сууцны санхүүжилт олгоно.
  • 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 246 тэрбум төгрөгөөр буурна.
Холбоотой мэдээ