Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөнийг БОУАӨЯ албан ёсоор тогтоожээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-10-28 02:32:38


Нөмрөгийн ДЦГ орчимд гарсан түймрийн талбайн хэмжээг Sentinel-2 хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээлэлд үндэслэн тогтоожээ. Түймэрт өртсөн нийт талбай 504,960.4 га болж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. Зураглалыг ЦУОШГ-ын Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтэс хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэжээ. 

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэгт шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээч, ой, ургамлын мэргэжлийн судлаачид оролцож байгаа юм байна. 

Холбоотой мэдээ