Х.Тэмүүжин ганцаарчилсан, Б.Түвшин багийн тоглолттой. Хэнийг нь бүлгийн даргаар сонгох вэ?

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-10-12 03:59:01


УИХ дахь Ардчилсан нам өнөөдөр УИХ дахь бүлгийн даргаа сонгох ёстой. Учир нь өмнөх долоо хоногт уг томилгоог хийх ёстой байсан ч "чөлөөтэй" буюу эзгүй байгаа гишүүдээ оролцуулж энэ даваа гарагт шийдэхээр хойшлуулсан билээ. 


Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл давхар дээлээ тайлж, бүлгийн даргаа өгөхөө мэдэгдсэн ч уг үйл явдал жил тойрон сунжирч байна.  


Сөрөг хүчний бүлгийн даргын суудлын төлөө УИХ-ын гишүүх Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөж байгаа юм.

Х.Тэмүүжингийн хувьд өмнө нь парламентад сонгогдож, Хууль зүйн сайдын албыг хүртэл хашиж байсан. Гэвч улстөрийн хувьд тийм  ч сайн нэргүй. Өнгөрсөн сонгуулиар жагсаалтад багтсан ч тэр нь мөн л "хуйвалдаан"-ых байсан гэдгийг намын гишүүд нь хэлж шүүмжилдэг. 

Ийн жагсаалтад "хуйвалдаан" хийж батан УИХ-ын гишүүн болсон нь МАН-ын  захиалгатай гэх яриа, хардлага ч бий. Ийм хүнд УИХ дахь бүлгийн даргын суудлаа алдах юм бол АН ирэх хоёр ч том сонгуульд мөн л МАН-ын захиалга гүйцэтгэх хүндхэн "даалгавар" авна гэсэн үг. 

Харин 

Баримт сөхөн сануулахад, Х.Тэмүүжин Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлож, огцрохыг шаардсан жагсаалыг дэмжээгүй. Мөн Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцэх чуулганы хуралдаанд илт бүлгийн шийдвэрийнхээ эсрэг байр суурьтай байсан. Х.Тэмүүжинг "женко" фракц бүрэн бүрэлдэхүүнээрээ бүлгийн даргад өмнө нь ч дэмжиж байсан бол энэ удаа МАН-ын 30-ийн фракцтай хамтран дэмжиж байгааг намын нөхөд нь ил цагаан хэлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Түвшин бол 2024 оны сонгуульд хамгийн том тойргийн нэг баруун бүсээс сонгогдсон. Бүлгийн 11 гишүүнээс бүрдсэн Ардчилсан сэргэлт холбооны фракц. Дээр нь нэмээд Б.Пүрэвдоржийн “Мон Де” фракцийнхан Б.Түвшинг дэмжиж байгаа аж. 

Х.Тэмүүжин нь багийн тоглолт гэхээсээ ганцаарчилсан тоглолтттой. Өнгөрсөн хугацаанд О.Цогтгэрэл бүлгээсээ асуулгүй ганцаарчилсан тоглолт хийх болсны ард Х.Тэмүүжин байсан гэдэг. 

Харин Б.Түвшингийн хувьд багийн тоглолттой. Хувь хүнийх нь араншингаас харсан ч ганцаарчилсан улс төрийн үзүүлбэр үзүүлэхээс илүү олонхын үгээ сонсох чадвартай гэж бүлгийн гишүүд нь үзэж байна. 

Ийм онцлогтой хоёр улс төрчийн хэнийг нь УИХ дахь АН-ын бүлэгийн гишүүд  даргаараа сонгохыг өнөөдөр намын гишүүд дэмжигчид нь харж хүлээж байна. 

Ирэх хоёр том сонгуулиудад АН ялалт байгуулахын тулд УИХ дахь бүлэг нь сөрөг хүчний дайтай чадал, чансаатай ажиллах эсэхээс ихээхэн хамаарна гэдгийг "Өөрчилье, бүтээе" үндэсний аяны хүрээнд намын жирийн гишүүд нь хэлж, хүлээж байгаа юм. 

Холбоотой мэдээ