“Солонго Эс Эф” сургууль Сантис боловсролын төвтэй хамтын ажиллагаа эхлүүллээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-11-20 03:35:34


Солонго Эс Эф сургуулийн Ерөнхий захирал Б.Энхжаргал, Сантис Боловсролын Төвийн Гүйцэтгэх захирал Г.Ариунаа нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. 

Ингэснээр Солонго Эс Эф сургууль нь нийт сурагчдынхаа англи хэлний мэдлэг, чадварыг олон улсын стандартад нийцсэн TOEFL Junior, TOEFL Primary үнэлгээний аргачлалаар үнэлүүлж, үр дүнг бодитой тодорхойлох жишиг сургууль болж байна.


Мөн IELTS шалгалтанд бэлтгэх боломжийг сурагчдадаа ойртуулж буй юм. 

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Солонго Эс Эф сургуулийн ахлах ангийн сурагчдад өөрийн сургууль дээрээ IELTS шалгалтанд бэлтгэх боломжийг нээж, Сантис Боловсролын Төвийн “Хүрч очиж үйлчлэх” хөтөлбөрөө эхлүүллээ.


Ингэснээр тус сургуулийн сурагчид сургууль дээрээ олон улсын англи хэлний шалгалтанд  бэлтгэх, мэдлэг чадвараа ахиулах таатай боломж бүрдэж байна.


Холбоотой мэдээ