"Ялагдлын шалтгаан бол дайн" гэж мэдэгдсэн Вэнс 2028 оны Цагаан ордны сунгаанд өрсөлдөх үү?

Улс Төр
tankhil99@onlinetvmn.com
2026-11-05 07:58:56
Дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс лхагва гарагт өөрийн намынхаа (Бүгд найрамдах намын) дунд хугацааны сонгуулийн ялагдлыг Ираны дайнтай шууд холбон буруутгаснаар Вашингтоныг цочроолоо.
Үүнийг тэрбээр 2028 оны Цагаан ордны сунгаанд өрсөлдөх бэлтгэлээ базааж, Ерөнхийлөгч Трампаас зайгаа барих гэсэн оролдлого хэмээн олон нийт өргөнөөр тайлбарлаж байна.
Вэнс Ираны дайны талаар ямар байр суурьтай байдаг нь Вашингтонд ил тод нууц байсан юм. Хэдийгээр тэр олон нийтийн өмнө уг мөргөлдөөнийг удаа дараа дэмжиж байсан ч Засгийн газрын албан тушаалтнуудтай хийсэн хаалттай уулзалтуудын үеэр эсрэг байр суурь илэрхийлж байсан гэдэг. Гэвч тэдний энэхүү санал зөрөлдөөн өнөөдрийг хүртэл олны нүднээс далд байсаар ирсэн юм.
"Хэрэв та нар үүнийг үнэ цэнтэй байсан, ирэх 6 жилийн хугацаанд Сенатад суудалгүй болсон ч хамаагүй гэж маргахыг хүсэж байвал тэгээд маргалдацгаа" хэмээн Вэнс X (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулж 600 орчим үгтэй мэдэгдэл гаргахдаа бичжээ. Тэрбээр үргэлжлүүлэн "Энэ бол төлөх ёстой үнэ цэнтэй золиос байсан гэж зүтгэцгээ. Санал нийлэх эсэхээс үл хамааран энэ нь ядаж л үнэнд арай ойртоно" гэсэн байна.
Энэ бол АНУ-ын ойрын үеийн улс төрийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй, гайхшрал төрүүлэм алхам юм. Одоогийн албан тушаалаа хашиж буй дэд ерөнхийлөгч нь ерөнхийлөгчийнхөө гадаад бодлогын гол чиглэлээс ийм тодорхой зааглан салж байсан тохиолдлыг санахад бөх.
Гэвч үүний дараа үүнээс ч илүү том гэнэтийн явдал болов. Өндөр албан тушаалтнуудаасаа ямагт үнэнч байдлыг шаарддаг Трамп дунд хугацааны сонгуулийн үр дүнд Ираны дайн "голлон" нөлөөлсөн гэдэг дээр Вэнстэй санал нэгджээ. Түүнчлэн тэрбээр хэрэв дахин ийм сонголт тулгарвал "яг ижил шийдвэр гаргах болно" гэж нэмж хэлсэн байна.
Энэ нь зөвлөхүүдээсээ туйлын үнэнч байдлыг шаарддаг Трамп хэрэв Вэнсийг ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа эхлүүлбэл түүнд нэлээд чөлөөтэй орон зай олгож магадгүйг харуулсан эхний дохио боллоо.
Холбоотой мэдээ