Өнөөдөр болон маргаашаас нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-10-16 04:10:18
2026 оны аравдугаар сарын 16-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв


Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:Аравдугаар сарын 16-нд нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Хур тунадас:Аравдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 19-нд нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:Аравдугаар сарын 16-нд нутгийн зарим газраар, 17-19-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур:Нийт нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв


Хур тунадас:Аравдугаар сарын 17, 19-нд ялимгүй цас орно.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 19-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгиноны орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ