#Шууд: Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа төв талбайд болж байна
LiveҮндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Түүхэн Хөгжил
- 1921
Ардын цэргийн даргын сургууль
Ардын түр засгийн газар, Намын Төв Хорооны хамтарсан шийдвэрээр анхны цэргийн сургууль байгуулагдсан.
- 1921.10.15-нд анхны хичээл эхэлсэн
- Үндэсний офицер, сургагч дарга бэлтгэх суурь тавигдсан
- 1923
Бүх цэргийн ерөнхий сургууль
“Ардын цэргийн даргын сургууль”-ийг 3 жилийн сургалттай болгон өргөтгөсөн.
- Байнгын мэргэжлийн цэргийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоо бүрдсэн
- 1932
Цэргийн ерөнхий сургууль
Морин цэрэг, улс төр, артиллер, хуягт, танк зэрэг 8 ангитай бүтэцтэй болсон.
- Халхын голын дайн (1939), Чөлөөлөх дайн (1945)-д цэргийн боловсон хүчнийг амжилттай бэлтгэсэн
- “Цэргийн гавьяаны нэгдүгээр зэргийн одон”, “Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит сургууль” цол хүртсэн
- 1967
Цэргийн ерөнхий дээд сургууль
Дээд боловсролтой улс төрийн ажилтан бэлтгэх болсон.
- 4 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн
- Сүхбаатарын одонгоор шагнагдсан
- 1981
Цэргийн нэгдсэн дээд сургууль
Цэргийн боловсрол, эрдэм шинжилгээний гол төв болсон.
- 1976–1991 онд 2491 офицер бэлтгэсэн (түүхэн дээд үзүүлэлт)
- 1990
Цэргийн их сургууль
Цэрэг, иргэний хос мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд шилжсэн.
- Магистр, ахлагч, аврагч, химийн цэргийн офицер зэрэг олон чиглэл нээгдсэн
- 1999
Батлан хамгаалахын их сургууль (БХИС)
Инженерийн боловсролд суурилсан сургалтын арга зүй нэвтрүүлсэн.
- Судалгаа-сургалтын нэгдэл, куррац, блок сургалтын тогтолцоо бүрдсэн
- 2016
Үндэсний батлан хамгаалахын их сургууль (ҮБХИС)
Засгийн газрын тогтоолоор ҮБХИС нэртэйгээр өргөтгөн зохион байгуулсан.
- Орчин үеийн, бүс нутгийн түвшний батлан хамгаалах боловсролын төв болсон