Египет улсад дипломат болон албан паспортоор зорчих иргэдийн анхааралд

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-10-14 02:59:59


Египет Улс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэдэд аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаатай визийг хилийн боомт дээр олгох зохицуулалтыг хэрэгжүүлж эхэлсэн.


Уг зохицуулалт нь Монгол Улсын дипломат болон албан паспорт эзэмшигчдэд хамаарахгүй болохыг анхаарна уу.

Иймд дипломат болон албан паспортаар Египет Улсад зорчих иргэд тус улсын Бээжин дэх Элчин сайдын яаманд урьдчилан виз мэдүүлж авах, эсхүл олон улсын хурал, зөвлөгөөн болон албан арга хэмжээнд оролцох тохиолдолд урьсан, зохион байгуулагч байгууллагаар дамжуулан визийн шаардлага, нөхцөл болон хилийн боомт дээр виз авах боломжтой эсэхийг урьдчилан тодруулж, баталгаажуулахыг зөвлөж байна.

Визийн нөхцөлийг урьдчилан нягтлаагүйгээс шалтгаалан Египет Улсад нэвтрэхэд хүндрэл үүсэх, улмаар хилээр нэвтрэх боломжгүй болж буцах эрсдэлтэйг анхаарна уу.

Иймд иргэд та бүхэн зорчих паспортын төрөлдөө тохируулан визийн шаардлагыг урьдчилан шалгаж, холбогдох арга хэмжээг авч, аялал болон албан томилолтоо эрсдэлгүй төлөвлөхийг зөвлөж байна.

Холбоотой мэдээ