Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-10-01 07:29:09


Эрчим хүчний сайдын тушаалаар салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгах, ажлын явцад хяналт тавих, шаардлагатай тохиолдолд гарсан хүндрэлийг шуурхай зохицуулах, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ. 


Уг ажлын хэсэг салбарын үйлдвэр, компаниудад газар дээр нь ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлийг хянан шалгах ажлыг хуваарийн дагуу  зохион байгуулсаар байна. 

Өвөлжилтийн бэлтгэл хангахад салбарын 46 үйлдвэр,  компаниуд үндсэн болон туслах тоноглолын их засварт 749 нэр төрлийн, хөрөнгө оруулалтаар 447 нэр төрлийн, техник зохион байгуулалтын арга хэмжээний 419 нэр төрлийн буюу нийт 1,615 нэр төрлийн ажил төлөвлөснөөс  2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна.

Салбарын эрчим хүчний нүүрс олборлогч уурхайн гурван компани 80%-ийн гүйцэтгэлтэй, дулааны цахилгаан станцууд 81% байгаа бол дулааны станцууд 76%, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнүүд 78%, дулаан дамжуулах, түгээх сүлжээ 93%, сэргээгдэх эрчим хүч 85%-ийн гүйцэтгэлтэйгээр тус тусын өвөлжилтийн бэлтгэлийг ханган ажиллаж байна.
 
Цаашид уг ажлын хэсэг эрчим хүчний салбарын 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, төлөвлөсөн хугацаанд нь  бүрэн хэрэгжүүлэн ажиллана.

Холбоотой мэдээ