Энэ сарын эхээр 20.6 мянган тонн АИ-92 бензин импортлов

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-11-09 07:24:13


Шатахууны шуурхай штабын мэдээлснээр, Монгол Улс энэ сарын 1-9-ний өдрүүдэд нийт 20,670 тонн АИ-92, 500 тонн АИ-95 автобензин, 71,551 тонн дизель түлш, 1,500 тонн онгоцны түлш импортолжээ.


Одоогийн байдлаар Улаанбаатар төмөр замд 153 вагон буюу 9,180 тонн АИ-92 бензин байгаагаас 126 вагон буюу 7,500 тонныг буулгаж, түгээх ажил үргэлжилж байна.

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар АИ-92 бензиний 11, АИ-95 бензиний 9, дизель түлшний 30, онгоцны түлшний 37 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байжээ.

ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төмөр замын засвартай холбоотойгоор нийлүүлэлт түр саатсан ч тасалдсан 140 вагон АИ-92 бензин өчигдөр шөнө орж ирсэн байна. Үүний улмаас шатахууны түгээлт ойрын өдрүүдэд эрчимжих төлөвтэй байгааг мэдээллээ.

Холбоотой мэдээ