Хушганд хар тамхи нууж, хилээр нэвтрүүлэхийг завдсан байна
Нийгэм
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Турк улсаас Монгол Улсад агаарын тээврээр ирсэн ачаанд цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд хушганы самарт нуусан мансууруулах бодис илэрсэн байна.
Урьдчилсан шалгалтаар Монгол Улсын гурван иргэн уг бодисыг ашиг олох зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нь тогтоогджээ. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.