Факторингийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан анхны хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж байна
Нийгэм
Монгол Улсад факторингийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан анхны хуулийн төслийг өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны байранд хэлэлцэж байна.
Одоогоор факторинг зөвхөн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдаж, зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдмал байна.
Шинэ хуулийн төсөлд факторингийн төрөл, гэрээний агуулга, авлага шилжүүлсэн тухай мэдэгдэх, төлбөр барагдуулах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн тусгасан.
Зорилго нь факторингийн зах зээлийг нээлттэй, ил тод болгож, бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм.
Хэлэлцүүлэгт холбогдох байгууллага, мэргэжилтнүүд, зах зээлд оролцогчид санал, байр сууриа илэрхийлнэ.