УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга А.Ганбаатар: Өнөөдрийн аян зүгээр нэг аян биш. Монголоо ӨӨРЧИЛЖ, БҮТЭЭХ гол ажлын эхлэл юм

Улс Төр
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-10-11 11:15:05
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөний нээлтээ өнөөдөр (2026.10.11) хийлээ.

УИХ-ын гишүүн, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга А.Ганбаатар аяныг нээж үг хэлэхдээ

“Өнөөдрийн аян зүгээр нэг аян биш. Монголоо ӨӨРЧИЛЖ, БҮТЭЭХ гол ажлын эхлэл юм. Бид аяны үр дүнгээ Их Монгол Улс байгуулагдсан 12.06-ны өдөр дүгнэнэ. Энэхүү аяны нээлтэд АН-аас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ ил тодоор илэрхийлсэн гурван эрхэм, УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг, УИХ-ын гишүүн Дашдоржийн Ганбат, УИХ-ын гишүүн Лувсаннямын Гантөмөр нар хүндэтгэн хүрэлцэн ирсэн юм. Ирэх сонгуулиудад Ардчилсан нам ялалт байгуулахад Баянзүрх дүүргийнхэн, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам онцгой үүрэгтэй шүү” хэмээн онцоллоо.



Энэхүү аяны нээлтэд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл оролцон гишүүд дэмжигчдэдээ хандан үг хэлсэн

юм. Мөн УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, Г.Хосбаяр, С.Цэнгүүн нар болон Баянзүрх дүүргийн АН-ын ҮБХ-ны гишүүд, дэмжигчид оролцлоо.





УИХ-ын гишүүн Норовын Алтанхуяг:


Баянзүрх дүүргийн Ардчилагчдад болон Үндэсний бөхийн хорхойтнуудад энэ өдрийн мэнд дэвшүүлье. Ардчилсан намаас Монгол Улсын байдал ямар байна? Юу хийж бүтээх ёстой юм гэдэг дээр ард иргэдийнхээ саналыг сонсож “Өөрчилье бүтээе” үндэсний аяныг эхлүүлсэн.

Олон аймаг дүүргээр явж ард иргэдийнхээ санаа бодлыг сонсож байна. Сүүлийн үед юмны үнэ нэмэгдэж, ахуй амьжиргаа хэцүү байгааг иргэд хэлж байна. Иймийн учир үүнийг өөрчилье хэмээн санаа бодлоо хэлж байна. Яагаад Ардчилсан намд хандаад байна гэхээр туршлага байгаа учраас хандаж байгаа юм.

Тухайлбал, 2012 онд нийслэлд АН олонх болж, Э.Батүүл даргаар ажиллаж байхад Улаанбаатар хотод ард иргэдийн ахуй амьжиргаа хийгээд хотод том бүтээн байгуулалт хийгдсэн. Тэр үед Шинэчлэлийн засгийн газрыг би толгойлон ажиллаж, бүтээн байгуулалтыг хийж, ард иргэдийн ахуй амьжиргааг дээшлүүлэх, бүтээн байгуулалтыг хийхэд санаачилгатай ажиллаж байсан. Баянзүрх дүүрэгт бүтээн байгуулалт хийхэд дулааны цахилгаан станц хүндрэлтэй байсан. Тиймээс Амгалан дулааны цахилгаан станцыг байгуулснаар орон сууцнууд баригдах боломж бүрдсэн. Айл аж ахуйн нэгжүүд дулаанаар гачигдах зовлонгоос салсан. Мөн жижиг яндангууд алга болж, утаа униар алга болоход нөлөөлсөн. Би бүх ажлыг хэлэх боломжгүй. Ард иргэд мэдэж байгаа. Баянзүрх дүүрэгт Ардчиллынхан засаг авч олон сайхан ажлыг хийгээсэй гэж хүсэж байна.

Бас нэг зүйл хэлэхэд Монгол Улсад шударга бус байдал газар авч байна. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх хаалттай болоод зогсоогүй, хүмүүсийг ахуй амьжиргаан дээр шударга бус байдал бий болсон. Ардын намыг долоодог, долигонодог тэдний хэлснийг хийдэг, дэмждэг цөөхөн хэдэн хүний аж амьдрал сайжирсан.

Саяхан ХАА-н салбарт өгсөн зээлийн сонсгол УИХ дээр болоход харагдаж байна. Болоод байгаад нь зээл нэмж өгдөг, болохгүй байгаад нь зээл хүрдэггүй, олгодоггүй. Энэ бүхнийг бид ӨӨРЧИЛЬЕ. Эрх баригчдын төсөв идэж уудаг асуудлыг таслан ЗОГСООГООЧ ЭЭ гэж ард иргэд Ардчилсан намаас хүсээд байна. Хамтаараа нийлж байж энэ өөрчлөлтийг хийх ёстой. Та бүхний үзэгний үзүүрээр энэ амьдрал шийдэгдэж байна. Монголд цөөнх нь баяжиж, олонх нь ядуурах уу? Монголд шударга бус байдал цаашид үргэлжлээд байх уу? гэдгийг зогсоож чадах хүмүүс та бүхэн юм шүү.

Хүн шиг амьдарч, Улс шиг хөгжицгөөе!


УИХ-ын гишүүн Лувсаннямын Гантөмөр:

Өчигдөр бид энэ бүрэлдэхүүнээрээ Сүхбаатар аймгийн аяны нээлтэд орсон юм. Сүхбаатар аймагт очоод нэг зүйлийг хүчтэй анзаарсан. Сүхбаатар аймагт Ардчилсан нам ЗУРГААН удаа ялалт байгуулсан. Тэр ялалтын гол үндэс суурь бол Сүхбаатар аймгийн Ардчилсан намынхны нэгдмэл байдал, цул байх, нэг зүг рүү харж байгаа байдал юм.

Юун дээр нэгдэж, нэгдмэл байгаа юм бэ гэхээр Сүхбаатар аймгийнхаа хөгжлийн төлөө нэгдсэн байна. Бид юуны төлөө нэг байх вэ гэхээр Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөө, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөө нэгдмэл байх ёстой юм. Баянзүрх дүүргийн “Өөрчилье, бүтээе” аяны хүрээнд бөхчүүдийнхээ барилдаанаа үзэж байна. Аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан гэдэг бол шударга, хурдтай. Хамгийн шударга барилдааныг үзэж байгаа хүмүүс бол шударга хүмүүсийг төлөвшүүлж, шударга ёсны суурийг тавьж чадна хэмээн итгэж байна.

Та бүхэндээ амжилт ялалт ерөөе. Бөхчүүддээ амжилт хүсье!


УИХ-ын гишүүн Дашдоржийн Ганбат:

Намрын сарын шинийн нэгний сайхан өдрийн мэндийг Бөхийн өргөөнөөс дэвшүүлье!

Бид цагаан морин жилийн хувьсгалаас хойш 35 жил өнгөрчээ. Эргээд хармаар байгаа юм. Бидний амьдрал сайхан байна уу гээд.

Уг нь өргөн уудам нутагтай, байгалийн баялагтай, хүн ард нь IQ сайтай, хоёр хөрш нь дэлхийд нэг хоёрт орох эдийн засагтай. Гэвч бид хөгжиж чадахгүй, бидний амь амьдрал сайн биш байна. Ардын нам нь авлигчдаар дүүрсэн манай нам ч ялгаагүй. Би үнэнийг хэлдэг. Үнэнийг ярьдаг цөөн хүн байдаг.

Үүнийг л өөрчилмөөр байгаа юм. 2015 онд намайг хууль зүйн байнгын хорооны дарга байхад авлигын индексээр Монгол Улс 77 дугаарт орж байсан юм. Гэтэл өнөөдөр 121 дүгээрт эрэмбэлэгдэж байна. Авлигад идэгдсэн, дээр нь хулгай нь ЖДҮ,Хөгжлийн банк, ногоон автобус, нүүрсний гэрээ гэхчлэн тоочоод байвал дуусахгүй. Эдгээрийг өөрчлөхийн тулд 2027, 2028 оны сонгуулиуд маш чухал. Тэндээс эхлээд ард түмэн өөрчлөх ёстой юм.



Ардчилсан намын дарга Одонгийн Цогтгэрэл:


Ардчилсан намын дүрэм журам өөрчлөгдсөнөөр туг далбаа, бэлэгдлээ мөн өөрчилсөн. Бид аймаг дүүргийн намуудад энэ туг далбаагаа “Ялалтын туг” гэж нэрийдэн, хүндэтгэлтэйгээр гардуулж байгаа юм.

Өнөөдөр Үндэсний бөхийн өргөөнд хүрэлцэн ирсэн та бүхэнд би ГУРВАН ТОМ ялалтыг бэлэгдэж Баянзүрх дүүргийн Ардчилсан намынхандаа энэ тугийг хүлээлгэн өгч байна.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай, хамгийн их асуудал хуримтлагдсан, өөрчлөх ёстой,шинэчлэх ёстой, бүтээх ёстой дүүрэг бол Баянзүрх дүүрэг юм. 

Тиймээс нэгт, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам 2028 оны орон нутгийн сонгууль, Улсын их хурлын сонгуульд ялалт байгуулахыг ерөөж байгаа юм.

Хоёрт, өнөөдрийн үзэн сонирхож байгаа аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүд гэдэг ирэх жилийн том цолтон, төрийн наадамд зодоглож, улсын цолонд хүрч барилдах бөхчүүд юм. Та бүхэнд улсын өндөр цолонд хүрэхийг ерөөж байгаа юм. Гуравт, 2027 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, энэ өргөөнд зодоглож байгаа залуу бөхчүүдээс ирэх жилүүдэд улсын цолонд хүрч, Ардчилсан Ерөнхийлөгчөөс зарлиг цолоо гардан авахыг ерөөж “Ялалтын туг”-аа гардуулж байгаа юм.





Холбоотой мэдээ