Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн шуурхай хуралдаан хийж, яам болон харьяа агентлаг, байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө
Нийгэм
Монгол Улсын 2027 оны төсөв батлагдсантай холбогдуулан төрийн тусгай, төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг нарийвчлан тооцож, төсвийн хуваарилалт хийхийг холбогдох удирдлагуудад үүрэг болголоо. Мөн салбарын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг батлагдсан төсөвтэй уялдуулан боловсруулж, баталгаажуулах чиглэл өглөө.

Түүнчлэн хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнах, УИХ-ын гишүүдийн асуулт, асуулгад хариу бэлтгэхдээ хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг бодит тоо баримтад үндэслэн товч, тодорхой тусгаж байхыг анхаарууллаа.

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зорилгоор сайдын нэрэмжит “Шилдэг илтгэл”, “Шилдэг бүтээл”, “Шилдэг төсөл”-ийн грант, шагнал гардуулах арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулахыг холбогдох газрын удирдлагуудад даалгалаа.
