Б.Пүрэвдагва: Тавантолгой түлш ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлсөн

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-11-25 07:23:39


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлд мэдээлэл өглөө.

Тэрээр “Нийслэлд маш ноцтой мэдээлэл ирсэн. Тодруулбал, полиакриламид гэх бодис агуулсан барьцалдуулагчийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх мэдээлэл ирсэн. Энэ бол ноцтой, эмзэг асуудал юм. Үүнтэй холбогдуулан ‘Тавантолгой түлш’ ХХК-ийн захирал С.Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө. Цаашид бодит нөхцөл байдлыг тодруулахаар нийслэл хууль, хүчний байгууллагуудтай хамтран ажиллана. Иргэдэд мэдээлэхэд, одоо худалдаалагдаж байгаа түлшинд хортой бодис байхгүй.

Одоогийн байдлаар ‘Тавантолгой түлш’ ХХК-д барьцалдуулагчийн нөөц гуравдугаар сарыг дуустал хүрэлцэхээр байгаа. Мөн уг барьцалдуулагчийн лабораторийн шинжилгээгээр хортой бодис илрээгүй нь тогтоогдсон. Тиймээс одоо худалдаалагдаж байгаа түлшийг иргэд эргэлзэлгүй хэрэглэх боломжтой. Мөн Агаар, орчны чанар, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагч А.Амартүвшингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өдөр бүр борлуулалтын цэгүүдээс түлшний дээжийг санамсаргүй түүврийн аргаар авч, хяналт шалгалт болон лабораторийн шинжилгээ хийнэ. Үүний үр дүнд бодитой мэдээллийг иргэдэд тогтмол хүргэх юм" гэв.

Холбоотой мэдээ