ОХУ болон Украйн эрчим хүчний гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-10-12 06:37:57


Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд Украины халдлагад өртсөний улмаас дизель түлшний нийлүүлэлт буурч, Ойрхи Дорнод дахь хямралтай давхцан эрчим хүчний зах зээлд ихээхэн дарамт учруулж байгаа юм.


Тэгвэл АНУ-ынЕрөнхийлөгч Дональд Трамп Украин болон ОХУ нь "эрчим хүчний гал зогсоох" тохиролцоонд хүрснийг мэдэгдлээ.


Мөн тэрээр дэлхийн зах зээлд шатахууны нийлүүлэлтийг нэмэхийн тулд Оросын 13.5 сая баррель дизель түлшинд тавьсан хоригийг цуцалж, АНУ руу импортлох шийдвэр гаргасан нь конгресс болон холбогдох талуудын шүүмжлэлтэй тулгарч байна.


Канадын Ерөнхий сайд Марк Карни энэхүү алхам нь “Европын аюулгүй байдал, энх тайвныг тогтооход сөргөөр нөлөөлнө” гэж мэдэгдсэн бол АНУ-ын Сенатын гишүүд хууль бус шийдвэр гэж шүүмжиллээ.

Холбоотой мэдээ