ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТЭД ШИНЭ ЭРСДЭЛ ҮҮСЛЭЭ
Эдийн Засаг
БНХАУ 10 дугаар сард бензин, дизель, онгоцны түлш зэрэг нефтийн бүтээгдэхүүний экспортыг Хонконг, Макаогаас бусад чиглэлд түр зогсоогоод байна.
Хятадын тал дотоодын нөөцөө хамгаалах зорилгоор ийм арга хэмжээ авсан бөгөөд экспорт хэзээ сэргэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хэрэв Монголын 10 дугаар сарын импортын төлөвлөгөөнд тусгасан Хятадаас авах 18 мянга гаруй тонн бүтээгдэхүүн экспортын хязгаарлалтад өртвөл төлөвлөсөн нийлүүлэлтийн тодорхой хэсэг тасалдах эрсдэлтэй.
Ийм нөхцөлд ОХУ-аас ирэх нийлүүлэлт, одоо байгаа нөөц, хилээр орж ирэх вагон болон авто тээврийн хурд улам чухал болно.
Хятадын экспорт богино хугацаанд сэргэхгүй бол Монголын шатахууны зах зээлд зөвхөн “түгээлтийн” бус, гадаад эх үүсвэрийн бодит нийлүүлэлтийн эрсдэл давхар үүсэх боломжтой.
Эх сурвалж: Мандал капитал