УЕФА бойкотоо больж, Инфантино амьсгаа авав
Дэлхийд
Хөлбөмбөгийн спортыг арилжаа, наймааны зорилгоор ашиглаж, санхүүгийн хэрэгсэл болгох гэж байна гэх шүүмжлэлд өртсөн ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жанни Инфантино сүүлийн үед тун хэцүү байдалд оров.
УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбоо түүнийг санал, санаачлагыг хүчтэй эсэргүүцэж, ФИФА-ийн тэмцээнүүдийг бойкотлоно гэж айлгасан.
Тэгвэл УЕФА-ийн гишүүд хуралдаж, бойкотлохгүй гэдгээ мэдэгджээ. Улмаар ирэх долоо хоногт Польш улсад эхлэх эмэгтэйчүүдийн 20 хүртэлх насны дэлхийн аваргад Европын орнууд оролцох аж.
Инфантиногийн санаа бол дэлхийн аваргын үйл ажиллагаа болон арилжааны тодорхой хэсгийг бизнесийн байгууллагад зарах байлаа. Гэвч улс орнуудын хөлбөмбөгийн холбоо хүчтэй эсэргүүцсэн. Гагцхүү Африкийн хөлбөмбөгийн холбоо, Аргентин, Монгол, Мексик тэргүүтэй улсууд л түүний санааг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Хэрэв Инфантиногийн санаа дэмжигдсэн бол улс орнуудын хөлбөмбөгийн холбоод тус бүр найман сая ам.долларын дэмжлэг авах байлаа.
УЕФА-ийн ерөнхийлөгч Александер Чеферин саяхан подкастад орохдоо Инфантиног огцрох ёстой эсвэл ирэх ерөнхийлөгчийн сонгуулиар хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулах ёстой гэжээ.
ФИФА-ийн ерөнхийлөгчийн сонгууль ирэх онд болох бөгөөд нэр дэвшигчид энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны дотор нэрээ өгөх ёстой гэнэ.