БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтыг түр хаажээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-10-05 09:26:31

БНХАУ-ын үндэсний баярыг тохиолдуулан авто замын боомтыг энэ сарын 1-7-нд түр хаагаад байна.


Тодруулбал, тус улстай хиллэдэг Булган, Ханги, Хавирга, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Бичигт, Баянхошуу, Сүмбэр авто замын боомтыг түр хаасныг Гаалийн ерөнхий газар мэдээлэв. Харин Замын-Үүд төмөр замын боомт мөн агаарын ОХУ-тай хиллэдэг авто замын боомт цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байна.  


Хилийн боомтыг түр хаах энэ зохицуулалтыг Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн хүрээнд дипломат шугамаар харилцан тохиролцсон байна. 

Холбоотой мэдээ