Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний цагийг сунгажээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-10-13 03:27:08

Иргэдийн зорчих хэрэгцээ, санал хүсэлтийг харгалзан Х:5 Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, оройн цагаар үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэн, сүүлийн автобусны цагт өөрчлөлт оруулсан байна. 
Тодруулбал, өмнө нь 20:00 цагаас хойш “Офицеруудын ордон” зогсоолоос 7 тээврийн хэрэгсэл хөдөлж, иргэдэд үйлчилдэг байсан бол энэ тоог 10 болгон нэмэгдүүлжээ.

Мөн сүүлийн автобус 21:46 цагт хөдөлж, Налайхад 22:47 цагт хүрдэг байсныг өөрчилж, 22:00 цагт хөдөлж, 23:00 цагт Налайхад буухаар зохицуулалт хийсэн байна.

Ингэснээр иргэд оройн цагаар нийтийн тээврээр зорчих боломж нэмэгдэж, автобусны үйлчилгээний хүртээмж сайжирна гэж үзэж байна.
Холбоотой мэдээ