Хятадын юань ам.долларын эсрэг 3 жилийн дээд түвшинд хүрлээ
Эдийн Засаг
Хятадын юанийн ханш ам.долларын эсрэг чангарч, сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тодруулбал, 1 ам.доллар 6.7 юаньтай тэнцэх хэмжээнд хүрсэн байна.
Юанийн ханш чангарснаар импортын өртөг буурах, Хятадад импортлогддог түүхий эд, эрчим хүч болон тоног төхөөрөмжийн үнийн дарамт багасах боломжтой ч экспортлогч компаниудын өрсөлдөх чадварт дарамт үзүүлэх эрсдэлтэй.
Ялангуяа экспортын орлогоо ам.доллараар олдог дотоодын компаниудад сөргөөр нөлөөлөх юм.
Хэдийгээр
юань ам.долларын эсрэг эрчимтэй чангарч байгаа ч шинжээчид үүнийг урт хугацааны
тогтвортой өсөлтийн мөчлөгийн эхлэл гэж харахад эрт байна гэж үзэж байна.