Ямааны годрон өвчин хоёр аймгийн гурван суманд бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоожээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-10-05 09:42:08

Ямааны годрон өвчин 2026 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, халдварын голомтыг хязгаарлах зорилгоор 15 өрхийн 5,871 ямааг зориудаар устгалд хамруулсан тухай ХАААХҮЯ-аас мэдээллээ. Харин Цогт суманд шинээр тохиолдол бүртгэгдсэн тул тандалт, хяналтыг үргэлжлүүлж байна.


Холбоотой мэдээ