Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Нийгэм
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэх болон нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахаар зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд Гэмтэл согог, судлалын үндэсний төв (ГССҮТ)-д “Мэдрэлийн мэс заслын навигацийн систем” болон “Нойрны гүн хэмжих мониторын систем”-ийг хүлээлгэн өгөв.
Дээрх тоног төхөөрөмжүүдийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр хүүхдийн архаг, хүчтэй өвдөлт, хавдрын шалтгаант өвдөлт, тархи, нугасны гэмтэл, төрөлхийн болон даралттай эмгэгээс үүдэлтэй булчингийн чангарлыг удирдах, нойрны гүн болон чанарыг нарийн тодорхойлох, нойрны эмгэгийг эрт илрүүлэх, оновчтой эмчилгээг нарийн төлөвлөх боломжтой болно.