УИХ дахь АН-ын бүлгийн дарга Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөж байна
Улс Төр
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хурлаараа бүлгийн даргаа шинээр сонгоно.
Бүлгийн дарга О.Цогтгэрэл намын даргаар сонгогдсон учир бүлгийн даргаа шинээр сонгох шаардлагатай болсон юм.
Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа бүлгийн даргаа сонгохоор төлөвлөсөн ч байхгүй байгаа гишүүдээ бүрэн оролцуулахаар өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Х.Тэмүүжин, Б.Түвшин нар өрсөлдөж байгаа юм.