Нийслэлийн хэмжээнд он гарсаар ой хээрийн түймрийн 4 удаагийн дуудлага бүртгэгджээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-09-18 02:05:40

 Өчигдөр /2026.09.16/ Нийслэлийн Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Богдхан уулын Төр хурахын ам, “Их Халзангийн-Энгэр” гэдэг газарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 13:15 цагт ирүүлсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтийн ГТУА 63, 35 дугаар анги, Нийслэлийн аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА14 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28 дугаар ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагч нийт 66 алба хаагч гал түймрийн унтраах ажиллагааг зохион байгуулан /2026.09.16/-ны 18:15 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. 


Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 6 га орчим талбай өртөж шатсан байна. 

Түймрийн эрсдэлтэй хуурайшилттай үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж байгаль дэлхийгээ хамгаалахыг сануулъя. 

Ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,

халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх, шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх, түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ