Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-10-28 02:42:08

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн бага хурал (Гаагийн бага хурал)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Бернасконийг хүлээн авч уулзлаа.

  Уулзалтаар Монгол Улсын нэгдэн орсон Гаагийн бага хурлын конвенцуудын хэрэгжилт, иргэн, гэр бүл, аж ахуйн нэгжийн хил дамнасан эрх зүйн харилцааг хөнгөвчлөх, шуурхай болгоход чиглэсэн бусад конвенцод нэгдэн орох боломжийг судлах, олон улсын хувийн эрх зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

  Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн иргэдийн хил дамнасан эрх зүйн харилцаанд үүсэх асуудлыг шийдвэрлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үр дүнтэй хамгаалахад олон улсын эрх зүйн зохицуулалт ач холбогдолтойг онцоллоо.

  Түүнчлэн Монгол Улсын хувийн эрх зүйн шинэчлэлийг олон улсын хувийн эрх зүйн хамтын ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэв.


  Мөн Гаагийн бага хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тодорхой хувь нэмрээ оруулан конвенцуудын хэрэгжилтэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр мэдлэг, туршлага солилцон, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ