“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ДАРХАН-УУЛ АЙМАГ БОЛЖЭЭ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-10-20 04:03:28
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид нь өвлүүлэх, иргэдэд хувьцааны талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр Дархан-Уул аймагт зохион байгуулжээ.
Өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниуд оролцож, хувьцаа өвлүүлэх, данс нээх үйлчилгээг үзүүлж зөвлөгөө, мэдээлэл өгч байна.


Холбоотой мэдээ