Төрийн дууллыг маргааш улс орон даяар нэгэн зэрэг эгшиглүүлнэ
Нийгэм
Маргааш буюу аравдугаар сарын 20-ны өдөр Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд иргэд цуглаж, 11:40 буюу морин цагт Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэх арга хэмжээ болох юм байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургуулийнхаа орчинд нэгдсэн байдлаар Төрийн дууллаа дуулахаар төлөвлөжээ.