“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-10-27 06:41:46


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүргүүллээ.


Ж.Э нь өөрт олгогдоогүй бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн нэр бүхий ажилтнуудыг чөлөөлөх, томилох, ээлжийн амралт болон мөнгөн шагнал олгох, компанийг төлөөлөх, гэрээ байгуулах зэрэг шийдвэр гаргаж дураараа аашлах гэмт хэрэг үйлдсэн гэх, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн албаны эрх нөлөөг ашиглаж “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэргүйгээр хууль бусаар хүлээн авч, улмаар өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд их хэмжээний ашиг олох нөхцөлийг бүрдүүлсэн гэх, сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 210,0 сая төгрөгийн өртөгтэй худалдан авах гэрээг шууд байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх, өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийн үйл ажиллагааны зардалд хууль бусаар 42,6 сая төгрөгийг шилжүүлэн төрийн өмчид хохирол учруулсан гэх зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1, 22.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Холбоотой мэдээ