Хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад хууль зүйн туслалцааны төв чухал үүрэгтэй

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-10-23 06:44:26

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шударга шүүхээр шүүлгэх эрх нь зөвхөн боломжтой хүмүүсийн эдлэх эрх биш бөгөөд хүн бүрд тэгш үйлчлэх ёстой Үндсэн хуулийн баталгаа гэдгийг онцоллоо. 

Түүнчлэн эрхээ хамгаалуулах шаардлагатай, эмзэг нөхцөлд байгаа иргэдэд хууль зүйн туслалцааг хүртээмжтэй хүргэх, энэ чиглэлийн бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг тэмдэглэв.

Энэ хүрээнд хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл, эрх зүйн мэдээллийн үйлчилгээг зэрэг дараах чиглэлээр анхаарч ажиллах талаар танилцууллаа. 

Эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах, хүүхэд, эмэгтэйчүүд, хүчирхийллийн хохирогч болон тусгай хэрэгцээт иргэдэд мэдрэмжтэй, шуурхай хандаж, дахин хохироохоос урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарч ажиллах асуудал хөндөгдөв.


Мөн хууль зүйн туслалцаа шаардлагатай иргэдэд чиглэсэн үйлчилгээг өргөжүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд төвийн албан хаагчдын оролцоо, санаачилга, санал бодол чухал болохыг онцоллоо.

 

Холбоотой мэдээ