Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-11-02 03:06:32

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.10.26-2026.11.01) нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 65 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 

Нийт дуудлагын 74 нь обьектын гал түймэр, 9 нь ой, хээрийн гал түймэр, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

 

Холбоотой мэдээ