Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-09-14 06:45:14

2026 оны есдүгээр сарын 14-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:Есдүгээр сарын 19-нд Орхон, Сэлэнгийн сав газраар, 20, 21-нд Хэрлэн, Онон, Улз голын сав газраар нойтон цас орж болзошгүйг анхааруулж байна.

Хур тунадас:Есдүгээр сарын 16-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 19-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи:Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд зарим газраар, 18, 23-нд говь болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

Есдүгээр сарын 17-нд баруун аймгуудын нийт нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар, 19-21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0-5 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр дулаарн

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:Есдүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, 18-нд өдөртөө бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи:Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 17, 19, 20, 23-нд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Есдүгээр сарын 14-16-нд бага зэрэг халж шөнөдөө 4-9 хэм, Яармаг, Сонгиноны орчмоор 0-5 хэм, өдөртөө 23-28 хэм, 17-ноос бага зэрэг сэрүүсэж шөнөдөө 0-5 хэм дулаан, Яармаг Сонгины орчмоор 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ