Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-09-04 04:01:21

Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д Монгол Улсын баг тамирчид амжилтаа үргэлжлүүлж, одоогоор 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна.

Монголын баг тэргүүн байр эзэлж, аваргын алтан медалийн эзэд боллоо.

• Д.Лхагва-Очир

• Х.Гочоосүрэн

• Б.Мөнхбаяр

• Т.Мөнх-Эрдэнэ

• Ц.Бэгзсүрэн нар өрсөлдөж, ийнхүү Монгол улсын төрийн дууллаа Киргизийн тэнгэрт эгшиглүүлэн, алтан медалийг эх орондоо авчирлаа.

Мөн бөхийн төрлүүдэд баг тамирчид амжилтаа үргэлжлүүлж: Самбо бөх:

+98 кг - ОУХМ, улсын заан Б.Серик хүрэл медаль;

-79 кг - ОУХМ Н.Мөнхбаяр хүрэл медаль;

Морин дээрх барилдаан:

+100 кг – Ш.Харжаубай хүрэл медаль;

Киргиз кураш бөх:

-60 кг – самбо, жүдо бөхийн ОУХМ,Спортын дунд сургуулийн дасгалжуулагч Г.Мөнхбат хүрэл медаль;

+100 кг – жүдо бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны спортын арга зүйч, аймгийн арслан Б.Бат-Орших хүрэл медаль тус тус хүртлээ.

Ийнхүү Монгол Улсын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл буюу нийт 17 медаль хүртээд байна.

Холбоотой мэдээ