COP17: “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-08-25 05:47:50


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр  /2026.08.25/“Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна.


Энэ арга хэмжээ нь “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд болж байна. Усны өдөр-өөр үргэлжилж, усны аюулгүй байдал, гангийн тэсвэржилт, ус–газрын нэгдсэн менежмент, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэж байна.

Өнөөдрийн хуралдаан “Ус, газар, байгаль орчны талаарх ойлголт: байгалийн тогтолцоо, шинжлэх ухаан, нийгмийг уялдуулах нь”, “Ус, бүсчилсэн хөгжил ба эдийн засгийн тусгай бүс”, “Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” зэрэг сэдвээр үргэлжилж байна.

Цэнхэр, Ногоон бүсэд өнөөдөр 300 гаруй сайн дурын идэвхтэн оролцогчдод мэдээлэл өгч, чиглүүлэг хийж ажиллаж байна.


Холбоотой мэдээ