COP17: “Усны өдөр”-өөр Монгол Улсын ус, газар, экосистемийн бодлого, шийдлүүдийг танилцуулна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-08-20 05:39:59


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд наймдугаар сарын 25-нд “Усны өдөр” зохион байгуулна.


Энэ хүрээнд COP17-ын Цэнхэр бүс дэх Засгийн газрын павильонд ус, газар, экосистем болон гамшгийн эрсдэлийн харилцан хамаарлын талаар Монгол Улсын баримталж буй бодлого, шинжлэх ухааны судалгаа, практик туршлагыг танилцуулах юм.

Монгол орны жилийн дундаж агаарын температур 1940 оноос хойш 2.46 хэмээр нэмэгдсэн нь усны нөөцийн хомсдол, газрын доройтол, цөлжилт, ган, зудын давтамж, эрчимд нөлөөлж буйг мэргэжлийн байгууллагууд онцолдог.

Иймээс Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөнд усны нөөц, хөдөө аж ахуй, газрын доройтол, дэд бүтэц, гамшгийн эрсдэлийн удирдлага-ыг тэргүүлэх чиглэлд багтаажээ.

“Усны өдөр”-ийн арга хэмжээ наймдугаар сарын 25-ны өдрийн 10:00-18:00 цагт COP17-ын Цэнхэр бүсийн Засгийн газрын павильонд болно.

Холбоотой мэдээ