COP17 Mongolia албан ёсны аппликейшн-ээс дараах мэдээллийг авах боломжтой
Нийгэм
Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах гэж байна. Газрын доройтол, цөлжилттэй тэмцэх дэлхийн хэмжээний энэхүү чуулганы талаарх мэдээллийг COP17 Mongolia албан ёсны аппликейшн-ээс авах боломжтой.
Аппликейшнээр:
- Хурлын хөтөлбөр, арга хэмжээний хуваарь
- Хурлын талбайн зураг, Green Zone, Blue Zone болон чиглэл
- Албан ёсны мэдээ, мэдээлэл
- Оролцогчдын мэдээлэл
- Чухал мэдэгдэл, мэдээлэл
- Олон улсын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны мэдээллийг авах боломжтой.
Газрын доройтлыг бууруулах шийдэлд хамтдаа нэгдье.