Н.Учрал: Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж байна
Нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын тогтворгүй байдалтай холбоотойгоор бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих үүрэг даалгавар өгсөн гэж мэдэгдлээ.
Уг тогтоолын дагуу зарим санхүүжилтийг зогсоож байгаа юм байна.
Тэрбээр "Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал гээд бүх арга хэмжээг цуцалж байна. Засгийн газрын зөвшөөрөлгүй гадаад томилолтоор явахгүй" гэв.
Хурал, чуулган зохион байгуулах шаардлагатай бол цахимаар хийнэ. Хэмнэсэн төсөв өвөлжилтийн бэлтгэл, эрчим хүч, шатахууны хангамж, иргэдийн амьдралд хэрэгтэй ажлуудад зарцуулна" хэмээн мэдэгдлээ.