Наймдугаар сарын 4-нөөс дугаарын тэгш сондгойгоор, нэг машинд 50 мянган төгрөгт шатахуун олгоно

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-08-03 08:56:18

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжиж эхэлнэ. Уг зохицуулалт наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд шатахууны нөөцийг жигд хуваарилах зорилготой.  БНСУ-аас 20 мянган тонн дизель түлш, 20 мянган тонн автобензин, зургаан мянган тонн онгоцны түлш импортлох тохиролцоонд хүрсэн. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нийлүүлэлтийн гэрээгээ үргэлжлүүлэн байгуулж байгаа" гэв.  


Түүнчлэн Монгол Улс одоогоор нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний шатахуун нөөцлөх хүчин чадалтай боловч шатахууны хэрэглээ жил бүр дунджаар 14 хувиар өсөж байна. Иймээс Засгийн газар шатахуун хадгалах 22 сав, агуулах барих ажлыг эхлүүлээд байна гэж Г.Дамдинням сайд онцоллоо. 

Холбоотой мэдээ