Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-07-27 05:47:30
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж байна. Завхан аймгийн хувьд:

- Аймагт баригдаж буй Дулааны станцын барилга угсралтын ажлыг яаралтай эхлүүлэх,
- Зүүн аймгаас байгалийн хадлан бэлтгэхэд зориулж хадлан бэлтгэх газар олгох,
- Алдархаан, Завханмандал, Тосонцэнгэл, Яруу сумын ЗДТГ, Асгат, Ургамал, Завханмандал, Цагаанчулуут, Идэр сумын Эрүүл мэндийн төв болон аймгийн Эрүүл мэндийн газарт шаардлагатай автомашиныг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Цаашид орон нутагт санхүүгийн эрх мэдлийг олгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавьдаг байх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.


Төв, зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй зах зээл, эдийн засагтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээ илэрхийллээ. Мөн хэрэгцээ шаардлагатай газруудад туулах чадвар сайтай автомашиныг мөн шийдвэрлэнэ.


Холбоотой мэдээ