Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Нийгэм
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр зуншлагын байдал долоодугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 10 орчим хувьд муу, 40 гаруй дунд байна.
Үүнд, Баянхонгор, Өвөрхангайн зарим, Говь-Алтай, Завхан, Дундговь, Өмнөговь, Дорноговийн цөөн сумдын нутгаар муу.

Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнодын нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөлийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтий, Дорноговийн зарим, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн ганц нэг сумдын нутгаар сайн, бусад нутагт дунд зэрэг байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс