“Эрүүл мал", "Нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-07-23 07:14:13


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд газар тариалангийн салбарын нөхцөл байдлын талаар танилцуулав.


Тариалалтын чанар хээрийн соёололт онц, сайн үнэлгээтэй гарчээ

Улсын хэмжээнд 365.5 мянган га-д үр тариа, үүнээс 317.6 мянган га-д улаанбуудай, 12.8 мянган га-д төмс, 13.1 мянган га-д хүнсний ногоо, 74.7 мянган га-д малын тэжээл, 90.4 мянган га-д тосны ургамал нийтдээ 556.5 мянган га талбайд тариалалт хийгдсэн. 

Энэ жил 270.2 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд тариалан бүхий аж ахуйн нэгж, иргэд 250.6 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт, 160.1 мянган га-д уриншийн хоёрдугаар боловсруулалтыг тус тус хийсэн мэдээтэй байна. Уринш боловсруулалт үргэлжилж байна.

Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 79 сумын 943 аж ахуйн нэгж, иргэдийн 318.9 мянган га үр тарианы талбайг хамруулан хийснээр нийт тариалсан талбайн 74.5 хувь буюу 237.7 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан.    

Холбоотой мэдээ