Монголын баг олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртжээ
Нийгэм
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2026 оны 7 дугаар сарын 10-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ.
Мөнгөн медаль
- Даваадоржийн Хүслэн – Сант сургууль
- Чиндэгсүрэнгийн Чингүн – Сант сургууль
Хүрэл медаль
- Сонорын Манлай – Сант сургууль
- Алтангэрэлийн Ану – Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль
- Тамирын Билгүүнгэрэлт – Эрхэт Эрдэм сургууль
- Мөнхбаярын Амин-Эрдэнэ – Шинэ-Үе сургууль

Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану математикийн салбарын нэрт эрдэмтэн, Филдсийн шагналт Мэриэм Мирзаканигийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн бахдам амжилт үзүүллээ. Энэ шагналыг IMO 2026-д олгож байгаа нь албан ёсоор зарлагдсан.
Монгол Улсын багийг ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар, туслах багшаар Х.Нурсолтан, А.Ивээл нар ажиллажээ.