Өмнөговь аймгийн анхны олон улсын нислэг Гурвансайхан нисэх буудалд амжилттай газардлаа

Нийгэм
tankhil99@onlinetvmn.com
2026-07-19 10:43:46

2026 оны 7-р сарын 18-ны өдрийн 20:18 цагт Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудал Япон Улсын Нагано мужийн Мацумото хот – Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэг амжилттай газардаж, зорчигчдоо угтан авлаа.

Оройн 19:00 цагийн орчимд Даланзадгад сум орчимд салхи ширүүсэж, шороон шуурга, бороо орсон цаг агаарын хүндрэлтэй нөхцөл үүссэн хэдий ч “Hunnu Air” компанийн агаарын хөлөг аюулгүй газардаж, анхны олон улсын нислэг амжилттай хэрэгжив.

Энэхүү нислэгээр үзэсгэлэнт говь нутагт аялах зорилготой Япон Улсаас 80 гаруй жуулчин хүрэлцэн ирсэн байна.

Гурвансайхан нисэх буудал олон улсын нислэг хүлээн авснаар Өмнөговь аймаг гадаадын жуулчдыг шууд хүлээн авах боломжтой болж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийг үе шаттайгаар тогтмол хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
Холбоотой мэдээ