НААДАМ-2026: Аймгийн алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн түрүүлэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-07-11 01:43:31


Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 223 үрээ бүртгүүлж, 170 хурдан хүлэг гарааны зурхай руу хөдөлсөн юм. Тэдгээрээс Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын халзан үрээ түрүү магнай боллоо. Аман хүзүүнд Э.Өлзийдэлгэрийн зээрд үрээ хурдлав.


Харин Тод манлай уяач Н.Хүрлээгийн зээрд үрээ айргийн гуравт давхисан бол айргийн дөрөвт Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Зулхүүгийн зээрд үрээ, айргийн тавд Булган аймгийн Булган сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Б.Өвгөнхүүгийн хээр үрээ тус тус хурдалсан байна. 

Шүдлэн унаж уралдсан хүүхдүүд: 

 

Түрүү: О.Цэндбат,
Аман хүзүү: Б.Бадар-Ууган,
Айргийн гурав: Х.Тогтохжаргал,
Айргийн дөрөв: С Энхбаяр,
Айргийн тав: М.Ганпүрэв 
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд