Уралдаанч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс сэргийлж хяналт тавин ажиллаж байна
Нийгэм
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр цэнгэлийн хурдан морины уралдаан өнөөдөр хязаалан насны уралдаанаар эхэлсэн.
Уралдаанч хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалалын ерөнхий газрын мэргэжилтнүүд газар дээр нь өндөр хяналт тавин ажиллаж байна.

Mэргэжилтнүүдийн зүгээс
- Хүүхэд бүрийн зориулалтын хамгаалалтын хувцас, хэрэглэл (хуяг, дуулга, гутал, суудлын зөөлөвч) Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгал,
- Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг нэг бүрчлэн шалгаж, стандартыг бүрэн хангасан хүүхдүүдийг уралдаанд оролцуулж байна.
Цаг агаарын нөхцөл байдал болон замын улаан шороо, даваа гүвээний онцлогоос шалтгаалж уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах нь уяач болон зохион байгуулагчдын хамгийн эхний үүрэг гэдгийг албаныхан онцоллоо.
Сэтгэгдлүүд