Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-07-10 04:13:12


Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Төрийн далбааны өдөр”-ийг хуульчлан, 2009 оноос жил бүрийн долоодугаар сарын 10-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэж байна.


Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл ёслолын жагсаал Жанжин Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр /2026.07.10/ боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх ард түмэн, жагсаалд оролцож байгаа бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “ Төрийн далбааны өдөрт зориулсан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нэгдсэн цэргийн ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч, 90 гаруй тусгай зориулалтын техник, нисдэг тэрэг, сөнөөгч онгоц оролцож байгаа”-г онцолсон юм.

Түүхэнд 1945 оны долоодугаар сарын 10-ны өдөр Улсын бага хурлыг хуралдуулж, Төрийн далбааны загварыг баталсан гэж тэмдэглэсэн байдаг.

Тиймээс энэ өдрийг сонгож “Төрийн далбааны өдөр” болгон хуульчилжээ.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр бүлэгт Төрийн далбаа, түүнийг үйлдэх, дүрслэх, мандуулах, байрлуулах дурсгахыг маш тодорхой заасан билээ гэж  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас мэдээллээ.  


Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд