Тэрэлжийн эцсийн гарамнаас Хөх давааны Энгэр хүртэл завьт эргүүл ажиллаж байна

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2026-07-09 03:29:17

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлжийн эцсийн гарамнаас Байтаг богд, Баянцагааны даваа, 1-р хороо Мойлтын тохой, Тэрэлжийн гүүр ,Хөх давааны Энгэр хүртэл өдөрт усаар 40км, автомашинаар 110 км орчим газар хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Эргүүлийн бүрэлдэхүүн гол, усны эрэг орчимд амарч, аялж буй иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Эцэг, эх, асран хамгаалагчид анхаарна уу.

  • Хүүхдээ гол, усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
  • Амралт, аяллаар явахдаа усны эрэгт хэт ойр байрлахгүй байх
  • Үерийн ус болон ширүүн урсгалтай голд усанд орох, сэлэх, автомашинаар гатлахгүй байх

Иргэн бүр сонор сэрэмжтэй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, гол, усны ослоос урьдчилан сэргийлье

Холбоотой мэдээ