Согтуугаар жолоо барьж яваад Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа унажээ
Нийгэм
Эх сурвалжийн мэдээллээр "Энхтайваны гүүрэн дээрээс өглөөний 06.00 цагийн орчимд автомашин унасан гэх дуудлага ирсэн. Мэдээллийг шалгахад “Toyota Alphard” маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу (согтолтын зэрэг 1.38)-гаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн нөхцөлийг тогтоосон" гэлээ. Жолоочийн биеийн байдал хүнд зэргийн оноштойгоор эмчлүүлж байна.